Эхний ээлжинд улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хустайн нурууны байгалийн цогцолборт газар (БЦГ гэх), Тарвагатай нурууны БЦГ-ын зарим хэсгийг тохижуулах, Говь гурван сайхан БЦГ-ын Ёлын ам, Улаагчины хар нуурын БЦГ, Тосон Хулстайн байгалийн нөөц газар (БНГ гэх), Хурх хүйтний хөндийн БНГ-уудын байгаль хамгааллын менежментийг шилжүүлэх гэрээг 5 төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгууллаа.
Мөн Монголын байгаль хамгаалагчдын холбоо, Монголын ан агнуурын холбоо, Хашаандаа сайхан амьдаръя төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллахаар шийдвэрлэж байна.
Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог ханган байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа цаашид үргэлжилэх аж. Энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулснаар байгаль орчноо болон түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, байгалийн нөөцөд тулгуурласан тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!