Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.НЯМ-ОЧИР: Карантилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хүйтний эрч чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлттэй зэрэгцээд утаа, түгжрэлийн асуудал хөндөгдөж буй энэ өдрүүдэд сурагчдыг цахимаар хичээллүүлэхээр болсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар Боловсролын яамнаас тодруулахад "Сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэр гараагүй" гэлээ.

Яамны зүгээс Эрүүл мэндийн яамны тогтоол, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах бөгөөд өнөөдрийн байдлаар сурагчдыг цахимаар хичээллүүлэх буюу карентилах нөхцөл үүсээгүй болохыг мэдээлсэн юм.

Мөн ирэх долоо хоногоос хуваарийн дагуу 1-2-р ангийн сурагчид амарч эхлэх бол дараагийн долоо хоногоос нь 3-5-р ангийнхан амарна. Харин ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэх юм байна. Тэгвэл сурагчдын амралттай холбоотой эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хамгийн их асуудаг зүйл нь амралтыг сунгах тухай юм. Энэ талаар "сурагчдын амралтад өөрчлөлт орохгүй буюу сунгахгүй" гэх мэдээллийг өгсөн билээ.

“The MongolZ” Шанхайн Мэйжорын плэй офф шатанд хожигдож, тэмцээнээ өндөрлүүлэв
“The MongolZ” Шанхайн Мэйжорын плэй офф шатанд хожигдож, тэмцээнээ өндөрлүүлэв
 
Лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг гурав дараалсан аварга авах боломжоо хадгалж үлдэж ЧАДАХ УУ
Лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг гурав дараалсан аварга авах боломжоо хадгалж үлдэж ЧАДАХ УУ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.