Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Нийслэл дэх хувийн сургуулиудын хувьсах зардлыг 38.5 тэрбумаар бууруулах саналаа УИХ-ын гишүүн П.Сайнзориг эргүүлэн татлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал хураалт явуулж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлд байрлаж буй хувийн хэвшлийн сургуулиудын хувьсах зардлыг 38.5 тэрбумаар бууруулж, хөдөө орон нутгийн дотуур байрны хангамжийг сайжруулах асуудлаар санал хураалт явуулах байв.

Дээрх саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг гаргасан ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм. Тэгвэл санал гаргасан гишүүн П.Сайнзориг "Энэ удаадаа саналаа татаж байна. Цаашид шинэчлэл хийх шаардлагатай" гээд, санал эргүүлэн татлаа.

ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир, С. Энхбаатар нарыг УИХ-д санал болгоно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир, С. Энхбаатар нарыг УИХ-д санал болгоно
 
ТАНИЛЦ: “Дугуйтай Улаанбаатар“ өдөрлөгийн хүрээнд 06.00-13.00 цагийн хооронд дараах замуудыг хэсэгчлэн хаана
ТАНИЛЦ: “Дугуйтай Улаанбаатар“ өдөрлөгийн хүрээнд 06.00-13.00 цагийн хооронд дараах замуудыг хэсэгчлэн хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.