Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМДЕГ-ЫН албан хаагчид “АРЧЛАХГҮЙ БОЛ УРГАХГҮЙ” мод тарих өдөрлөгт нэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 41 секунд

Жил бүрийн 5, 10 дугаар саруудыг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эх орныхоо өнцөг булан бүрт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарьж байна.

Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-ын албан хаагчид өнөөдөр "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-ээс зохион байгуулж буй “Арчлахгүй бол ургахгүй” мод тарих өдөрлөгт нэгдэж, тус цэцэрлэгт хүрээлэнд 25 шар хуайс мод тарьж, нийслэлийн ногоон байгууламжид өнгө, үзэмж нэмлээ.

Амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж буй хүүхдүүд өнгөрсөн оныхоос 10 хувиар илүү байна
Амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж буй хүүхдүүд өнгөрсөн оныхоос 10 хувиар илүү байна
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.