Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны өндөр түвшний хуралд оролцов

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 24 секунд

Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбоо (SEACEN)-ны гишүүн, Төв банкуудын Ерөнхийлөгч нарын өндөр түвшний 60 дахь семинар болон Ерөнхийлөгч нарын зөвлөлийн 44 дэх хурал энэ сарын 05-наас 07-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болж өнгөрлөө.

Ерөнхийлөгч нарын зөвлөлийн энэхүү хурлаар “2025 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн төлөв байдал” болон SEACEN-ны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү арга хэмжээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, “Гео-эдийн засгийн хуваагдлын Ази тивийн эдийн засагт үзүүлэх бодлогын үр дагавар” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцсон нь санхүүгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн бодлогын чухал асуудлуудаар дэлхий нийтийн төлөв байдалтай зэрэгцэн алхах боломжийг олгож байна.

Түүнчлэн дэлхийд нэр хүндтэй энэ хуралд Монгол Улсын санхүүгийн салбарыг төлөөлөн оролцсон нь улс орны банк санхүүгийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн бодлого, үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам юм.

Оюутан та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ байгаа газраасаа хялбархан шалгах боломжтой
Оюутан та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ байгаа газраасаа хялбархан шалгах боломжтой
 
2025 оны Төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
2025 оны Төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!