УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хуучны танил Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт хэлэхдээ,
-Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа 20 жилийн турш хүлээгдэж байсан “Open sky” агаарын харилцааны хэлэлцээрийг бодит ажил болгоход хамтран зүтгэсэн Р.Буанган сайдтай цаашид батлан хамгаалахын салбарт хамтарч ажиллах болсондоо таатай байна гэдгээ илэрхийлээд, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд санал солилцлоо.
Цаашид хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх, боловсон хүчнээ чадавхжуулж, салбартаа сайн туршлагыг нэвтрүүлэхэд онцгой анхаарч, хамтран ажиллахаар тохиролцлоо.