Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сор“, “Хөвсгөл алтан дуулга“-ын ханш хамгийн их өсжээ

Огноо
Унших
1 минут 1 секунд

Монголын Хөрөнгийн биржид аравдугаар сарын 23-ны байдлаар энгийн арилжаа I, II, III ангиллын 20 ХК-ийн 39,896,331 төгрөгийн үнийн дүнтэй 133.013 хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "Сор" (SOR+5.45%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+2.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-8.60%) болон "Монгол Базальт" ХК (MBW-4.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байгаа юм.

Мөн энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 50 үнэт цаасыг 5 сая төгрөгөөр арилжив. ТOP 20 индекс 0.29 хувиар буурч, 17396.36 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,565,227,034,988.36 төгрөг боллоо.

Прокурорууд “Мазаалайг хамгаалъя” аян зохион байгуулж байна
Прокурорууд “Мазаалайг хамгаалъя” аян зохион байгуулж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.