Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Прокурорууд “Мазаалайг хамгаалъя” аян зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Прокурорын байгууллагаас мазаалай баавгайг хамгаалах, судлах, үржүүлэх ажлыг дэмжих зорилгоор  “Мазаалайг хамгаалъя” аян зохион байгуулж байна.

Мазаалай баавгай нь Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар амьдардаг, дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан юм. Судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номд бүртгэгдсэн байдаг. Иймд Монголчууд бид мазаалай баавгайгаа хамгаалж, тоо толгойг нь өсгөж үржүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Дээрх аяны хүрээнд прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлөөс Спортын их наадмаа “Мазаалайг хамгаалъя” уриан дор зохион байгуулж, прокурор, ажилтнуудынхаа дунд сайн дурын хандивын аян өрнүүлж байгаа бөгөөд цугларсан мөнгийг холбогдох байгууллагад нь хандивлахаар төлөвлөсөн байна.

Исландад Ерөнхий сайд нь цахимаар ярилцлага өгөх үеэр газар хөдөлжээ
Исландад Ерөнхий сайд нь цахимаар ярилцлага өгөх үеэр газар хөдөлжээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.