Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д томуугийн вакцинаас болж хүн нас барсан гэх мэдээлэл нь нотлогдоогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү томуугийн эсрэг вакцины талаар нэмэлт мэдээлэл өглөө.

Д.Нямхүү: "Улирлын томуугийн вакцин хийлгэснээс болж БНСУ-д 20 гаруй хүн нас барсан гэх мэдээ өчигдөр гарсан. Энэ асуудал дээр БНСУ-ын эрүүл мэндийн яам болон тус улсын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх хүмүүсийн нас баралтын шалтгааныг томуугийн вакцинтай холбоотой гэж үзэхгүй байна.

Учир нь вакцинаас болж нас барсан гэгдээд байгаа хүмүүсийн нэг болох 17 настай хүнтэй нэг дор вакцин тариулсан 31 хүнд ямар нэгэн сөрөг үр дагавар ажиглагдаагүй. Тиймээс нас баралтын шалтгааныг вакцин гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Нас баралтын шалтгааныг нарийвчлан тогтоохоор тус улсын эрүүл мэндийн яам судалж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Эрүүл мэндийн яам ч анхааран судалж байна.

Манай улсын хэмжээнд 509 мянган хүн тун вакцин оруулж ирснээс одоогоор 440 мянга гаруй хүнд вакцин хийсэн. Үүний дотроос урвал, хүндрэл гарсан мэдээ байхгүй. Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг хянадаг систем Монгол Улсад ажиллаж байгаа. Өдөр бүр ажиглалт тандалт хийж байгаа" гэв.

Эх сурвалж: ЭМЯ

Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ
 
ЭМИЙН СОНСГОЛ: Ковидын үед худалдан авсан 9.1 тэрбум төгрөгийн эм устгалд орохоор хүлээгдэж байна
ЭМИЙН СОНСГОЛ: Ковидын үед худалдан авсан 9.1 тэрбум төгрөгийн эм устгалд орохоор хүлээгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.