ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ "Монгол Улс Евроазийн Эдийн засгийн холбоонд элсэхгүй. Түр гэрээ байгуулж хамтарч ажиллана" гэх мэдээллийг өгсөн. Эл асуудалд УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Юун түр гэрээ. МУ-ын ЖДҮ-чид, ХАА-н бизнес эрхлэгчид эрсдэлд бүтнээрээ орор нөхцөл байдалд орж магадгүй байхад салбарын сайд нь ийм юм ярьж явах гэж. Хариуцсан яамаа ашиг сонирхлын зөрчилтэй бизнес рүүгээ чирээд нүүлгэж үлдсэн төрийн өмчийг үрэн таран хийхээр хурд мэдэн гүйж явахын оронд Салбараа, Монголчуудаа өмгөөлж гүймээр байна" гэв.