Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COP29: Япон-Монголын Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын Түнш орнуудын өндөр түвшний уулзалтад оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Баку хотноо зохион байгуулагдсан Япон-Монголын Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын Түнш орнуудын өндөр түвшний уулзалтад оролцлоо.

Энэ үеэр С.Одонтуяа сайд Япон-Монголын Хамтарсан кредит олгох механизм нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчээ хэмнэх боломжуудыг бодитоор хэрэгжүүлж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж өгснийг онцоллоо.

Түүнчлэн олон талуудад JCM-ыг загвар төсөл, бодит жишээнээс суралцах, бусад улс орнуудын туршлагаас суралцах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах талаар мэдлэг, ойлголт, чадавхыг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэснийг дурдан, цаашид Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, улам олон хувийн хэвшлийг ногоон шилжилт рүү хөтөлж ажиллахыг зорьж буйгаа илэрхийллээ гэж БОУАӨЯ-аас мэдээллээ.

ШУУД: Л.Гантөмөр: 15-50 хувийн татвартай учраас Орос, Казахстан, Киргизийн зах зээл дээр Монголын бараа бүтээгдэхүүн гарахгүй байна
ШУУД: Л.Гантөмөр: 15-50 хувийн татвартай учраас Орос, Казахстан, Киргизийн зах зээл дээр Монголын бараа бүтээгдэхүүн гарахгүй байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ