Өнгөрөгч 12 дугаар сарын 4-нд Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Тус төсвийн төсвийн хөрөнгө оруулалтын зардалтай холбоотойгоор "Багц байдлаар тусгасан төсөл, арга хэмжээний байршил, төсөвт өртгийн задаргааг тусгайлан батлах шаардлагатай байна" гэж аудит дүгнэлтдээ дурджээ.
Тодруулбал, магадлалаар баталгаажсан зураг төсөл, төсөвгүй 177.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 99.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 4 төсөл, арга хэмжээ нь төсвийн төсөлд дахин төлөвлөгдсөн байна.
Түүнчлэн дахин өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд нийт 26 төсөл арга хэмжээ нэмж төлөвлөснөөс шинээр хэрэгжих 56.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 6 барилга байгууламж, 7.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2 их засварын ажил, 14.7 тэрбум төгрөгийн 3 тоног төхөөрөмж, 2024 оноос шилжин хэрэгжиж байгаа 118.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 47.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй шилжих 15 барилга байгууламж байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!