Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын зэвсэгт хүчний төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монгол, Вьетнам хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Зэвсэгт хүчний найрамдлын төлөөлөгчид 2024 оны 07 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Зэвсэгт хүчний ахлах хурандаа Ле Тхэ Соай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, ажиллагааны талаар санал солилцов.

Дашрамд дурдахад, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зианг-ын 2023 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний батлан хамгаалах яам хооронд найрамдлын айлчлал зохион байгуулах тухай хэлэлцээр”-ийг байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцээрийн хүрээнд Вьетнамын цэргийн найрамдлын төлөөлөгчид Монгол Улсад анх удаа айлчилж байна.

Дэлхийн жишиг уулын цэргийн ангитай болох талаар анхаарч ажиллана
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.