Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВИЙН ТӨСӨЛ: “Ургамал хамгааллын газар“ агентлагийг шинээр байгуулж, 2025 онд 499.7 тэрбум төгрөгийг зарцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

Засгийн газраас УИХ-д Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өчигдөр /2024.12.04/ өргөн барьсан. Улмаар өнөөдрөөс эхлэн УИХ яаралтай горимоор хэлэлцэж буй билээ.

Тэгвэл төслийн төсөлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шинээр нэгэн бүтэц байгуулахаар оруулж ирсэн нь "Ургамал хамгааллын газар" байна. Тус агентлагийг байгуулахад 2025 онд 499.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөлд тусгажээ.

Харин Ерөнхийлөгчийн хоригийн дараагаар хүчингүй болж, Засгийн газарт буцсан 2025 оны төсвийн төсөлд "Ургамал хамгааллын газар"-ыг байгуулахдаа 530 тэрбум төгрөгийг төсөвлөөд байсан ба дахин өргөн барьсан төсөвт ийнхүү 30 тэрбумаар бууруулж оруулж иржээ.

Ташрамд дурдахад, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны зургаадугаар сарын 5-ны өдөр баталсан байдаг. Эл хуулийн төсөлд ОУ-ын ургамал хамгааллын конценцоор хүлээсэн үүргийн дагуу ХХААХҮЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд ургамал хамгааллын асуудал хариуцсан бүтэц ажиллахаар зохицуулсан аж.

"Ургамал хамгааллын газар" байгуулагдсанаар импортын болон дотоодын хүнсний ногооны шинжилгээ, хэрэглэгчдийн эрүүл мэндэд нөлөөлөх эрсдлийн үнэлгээ, судалгааг орчин үеийн шаардлагад нийцсэн багаж, тоног төхөөрөмж ашиглан хийх аж.

Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар өрсөлдөнө
Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар өрсөлдөнө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ