Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд 2.3 их наядын зардлыг хасаж, орлого 394 тэрбумаар буурахаар боллоо

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 39 секунд

Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д шинээр өргөн бариад буй Монгол Улсын 2025 оны төсвийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ,

"Энэ удаагийн төсөв өмнөхөөс 5.3 их наядын зөрүүтэй байгаа. 1.7 их наяд нь бүтээн байгуулалт. 3.5 их наяд нь урсгал зардлын өөрчлөлт юм. Ер нь аливаа урсгал зардлын цаана үйл ажиллагаа, хөтөлбөр, хууль байдаг. Гэнэт өсчихсөн зардал энэ дунд нэгээхэн ч байдаггүй.

Тухайлбал, ГБХНХ-ын сайдын салбарт 921.6 тэрбум төгрөг нэмэгдэж орж ирсэн. Үүнд тэтгэврийн нэмэгдэл багтсан. Хууль болон хүн амын өсөлттэй холбоотой. Жил бүр 40 мянган хүүхэд нэмэгдэж орж ирдэг.

Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэж байгаа. Энэ л гэхэд 438 тэрбум төгрөг байна. Дийлэнх нь боловсролын салбарт очно. Ирэх жилүүдэд, хууль тогтоомж нь гарчихсан ч төсөвт багтахгүй байгаа 4.5 их наяд төгрөгийн зардал хүлээгдэж байна.

Бид 2 хувийн алдагдалтай байх хуультай. Энэ нь 1.9 их наяд гэсэн үг. Алдагдалгүй төсөв батлахын тулд орлого, бүтээн байгуулалтууд хасагдана. Нийлээд 2.3 их наяд төгрөгийн зардал хаслаа. Орлого талд 394 тэрбум төгрөгөөр буурч байна. Гааль, НДШ, ХХОАТ зэргээс бүрдүүлэх орлогууд буурна гэсэн үг" гэлээ.

М.Нарантуяа-Нара: Соёлын ваучерыг хассан нь харамсалтай байна
М.Нарантуяа-Нара: Соёлын ваучерыг хассан нь харамсалтай байна
 
“Эрдэнэс монгол” нэгдлийн дунд хугацааны стратегид Дархан, Сэлэнгийн бүс дэх гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулна
“Эрдэнэс монгол” нэгдлийн дунд хугацааны стратегид Дархан, Сэлэнгийн бүс дэх гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!