Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаарх санал хураалтыг бямба гарагт явуулах гэж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн мягмар гарагийн орой 23 цагийн үед цэргийн онц байдал зарласан. БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ву Вон Сик Ерөнхийлөгч Юн Сук Ёлын зарласан цэргийн дэглэмийг цуцлахыг хүссэн тогтоолыг 4-ний өдрийн 01 цагийн орчимд өргөн мэдүүлсэн. Улмаар Үндэсний ассамблeйд ирж оролцсон 190 гишүүн 190-үүлээ дэмжсэнээр уг тогтоолыг баталсан байдаг.

Уг шийдвэрийг гаргасны дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын бүх зөвлөх албан тушаалаасаа огцрох санал гаргажээ. Тэдний дотор ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Чун Жин Сүк, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Шин Вон Сик болон бусад найман өндөр албан тушаалтан багтсан байна.

Тэгвэл сөрөг хүчин болох Ардчилсан нам (АН) Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулахаар бямба гаригт санал хураалт явуулна гэж өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, АН болон бусад жижиг сөрөг хүчний таван нам Юныг дайны байдал зарласан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэн огцруулах санал өргөн барьсан юм.

Эх сурвалж: Yonhap news

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.