Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын Шаньси мужид нүүрсний уурхай дэлбэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

БНХАУ-ын хойд хэсгийн Шаньси мужийн нутагт нүүрний уурхайд дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, нэг хүн шархадсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Дэлбэрэлт “Lu’an Group” компанийн харьяа уурхайд өчигдөр өглөөний 02:00 цагийн үед болсон байна. Метанийн хийн дэлбэрэлт осол болоход нөлөөлсөн аж. Одоогоор аврах ажиллагаа дуусч, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл:                                                                                                                            “Shanxi Lu'an Environmental Energy” компани нь нүүрс олборлох, боловсруулах, түгээх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Хятадын томоохон компани юм. Тус компани нь 1959 онд байгуулагдсан бөгөөд кокс, цэвэршүүлсэн нүүрс үйлдвэрлэж, борлуулдаг байна.
Соронзон шуурга шуурч, туйлын туяа үзэгдэнэ
Соронзон шуурга шуурч, туйлын туяа үзэгдэнэ
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.