ОХУ-ын ШУА-ийн Физикийн хүрээлэнгийн Нарны рентгений одон орон судлалын лабораторийн эрдэмтэд энэ сарын сүүлчийн 10 хоногт болох соронзон шуурганы талаар мэдээллээ. Урьдчилсан таамгаар уг үзэгдлийг өнөөдрөөс эхэлнэ гэжээ. Гэвч тодорхой мэдээллээр маргааш эхний шуурга тохиож, 25 хоног үргэлжлэх юм.
Маргаашийн соронзон шуурганы ангилал нь G1 буюу нэлээд хүчтэй байх бол 25-ных урьдчилсан таамгаар G2 түвшинд байх аж. Соронзон шуургыг G1-G5 гэж ангилдаг. Хүч нь их байх тусам дэлхийн эрчим хүчний үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр саад учруулдаг байна. Түүнчлэн нарны идэвхжил нэмэгдэж соронзон шуурга үүссэнээр бөмбөрцгийн амнад өргөрөгт туйлын туяа хэмээх байгалийн үзэгдэл болно.
Дэвсгэр мэдээлэл: Геомагнетик шуурга (ихэвчлэн соронзон шуурга гэж нэрлэдэг) нь дэлхийн соронзон оронтой харилцан үйлчилдэг алхины цохилтын долгион ба соронзон орны үүлнээс үүдэлтэй дэлхийн соронзон орчныг түр зуур эвдэх үзэгдэл.