Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цасан шуурганаар малдаа яваад төөрсөн 36 иргэнийг эсэн мэнд олжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 22 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн хоёр өдөрт баруун, төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч салхины хурд 16-24 м/с, зарим үед түр зуур 28 м/с хүртэл ширүүсч цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.  Тодруулбал, өчигдөр Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурч, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар салхины хурд 9-14 м/с, говийн аймгуудын зарим нутгаар түр зуур 28 м/с хүртэл хүчтэй салхи салхилж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 
Хүчтэй салхи шуурганы үеэр Завхан аймагт гурав, Дундговь аймагт 25, Өвөрхангай аймагт тав, Өмнөговь аймагт гурав, нийт 36 иргэн малдаа яваад төөрсөн сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ.

Хамгийн олон хэл сурах боломжтой аппликэйшн бүтээжээ
Хамгийн олон хэл сурах боломжтой аппликэйшн бүтээжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.