Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН БҮЛЭГ: Чөлөөт зах зээлийг хөгжүүлж, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбогдуулан дэгийн асуудлыг хэлэлцэж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ААН-ийн бизнесийн орчныг сайжруулах, татварын бодлогыг зөөлрүүлэх асуудлаар тогтоолын төсөл санаачлан УИХ-д өргөн барихаар болсон талаараа мэдэгдлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Чөлөөт зах зээлийг хөгжүүлж, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. Тогтоолын төсөл үндсэн дөрвөн заалттай. Нэгдүгээрт, хувийн өмчийг төрөөс дур мэдэн хураах, дайчлах, олдсон эрхийг цуцлах болон хувийн өмчид бусад этгээд халдан түрэмгийлэх явдлыг таслан зогсоох чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг чиглэлийг ЗГ-т өгөх. Хоёрдугаарт, УИХ-аас хуулиар тогтоогоогүй бол тухай бизнесийн салбар чиглэлд төрийн өмчит компаниудыг нэмж байгуулахыг хориглох тухай төслийг ЗГ боловсруулах нь зүйтэй гэж үзлээ. Гуравдугаарт, төр өөрийн олгосон зөвшөөрлийн гэрээ, лиценз түүний баталгаат байдлыг хангах, зөвшөөрөл эзэмшигчийн өмнө хүлээх үүргийг тодорхой зохицуулж, холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх агуулга бүхий зүйл заалттай тогтоолын төслийг УИХ дахь АН-ын бүлэг санаачиллаа.

ТҮҮНИЙ ТУХАЙ: Хүнд өвчнөөр эхнэрээ алдсан ахынхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүг өөр дээрээ авч, өөрийн хүүхдүүдээс илүү хайрлан өсгөсөн Б.БУЯННЭМЭХ
ТҮҮНИЙ ТУХАЙ: Хүнд өвчнөөр эхнэрээ алдсан ахынхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүг өөр дээрээ авч, өөрийн хүүхдүүдээс илүү хайрлан өсгөсөн Б.БУЯННЭМЭХ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.