Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 327 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сүүлийн хоёр хоногт нийт 1,995 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд гурван хүнд халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид /40, 46 настай/ болон Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

Ингээд батлагдсан нийт тохиолдол 327 боллоо. Үүнээс 312 хүнийг эмчилж, эдгээсэн. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 298, гэрийн ажиглалтад 9, сувилалд 5 хүн тусгаарлан ажиглалтад байгаа.

Одоогийн байдлаар эмчилгээнд байгаа 15 хүний 10 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр гэж үнэлэгджээ.

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц