Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар банкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдаж, чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд санал дүгнэлтээ нэгтгэнэ. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл, Банкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх юм. 

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээр соёрхон батлах гурван төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр", Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны хуралдаанаар Соёлын хуулийн шинэчлэл болон Музейн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Сугар гарагийн агаар мандлаас амьдралын шинж тэмдэг илрүүлжээ
Сугар гарагийн агаар мандлаас амьдралын шинж тэмдэг илрүүлжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.