Манай дэлхийтэй хамгийн ойр оршдог Сугар гарагийн агаар мандлаас амьд организмтай холбоотой фосфин хэмээх хийг илрүүлснээ хэсэг эрдэмтэд Даваа гарагт зарласан байна.
Сугар гарагийн нөхцөл байдлыг эрдэмтэд шууд утгаараа халуун там гэж тооцдог юм. Энэ гараг дээр өдрийн температур нь тугалгыг ч хайлуулахуйц өндөр бөгөөд агаар мандал нь бараг бүхэлдээ нүүрсхүчлийн давхар ислээс бүрддэг гэсэн ойлголт бий. Тэгвэл Хавай болон Чилийн Атакамын цөлд орших телескопуудыг ашиглан судалсан эрдэмтэд тус гараг дээр амьд организм байж болзошгүй шинж тэмдгийг илрүүлсэн байна.
Гэхдээ фосфин нь биологийн бус аргаар бий болох боломжгүй гэдгийг эхлээд батлан харуулах шаардлагатайг тэр хэлсэн байна. Дэлхийтэй ойр зайд оршдог, хэмжээний хувьд ч ойролцоо Сугар гараг нь астрономичдын хувьд судалгааны чухал сэдэв болдог. Хэрвээ дэлхийн дулаарал үргэлжилсээр байвал эцэстээ манай гараг ийм халуун ертөнц болон хувирч магадгүй аж.
А.Мишээл
Эх сурвалж: AFP