Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Удирдах зөвлөл нийслэлийн удирдлагад нэр дэвшигчдийг тодруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа хуралдахаар төлөвлөжээ. Тус хуралдаанаар хэнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэхээ шийдвэрлэх юм байна. Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн хүнийг НИТХ-аар хэлэлцэж албан ёсоор нэр дэвшүүлж, Ерөнхий сайд захирамж гарган томилдог. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж хотын даргад нэр дэвшигчийг тодруулахаас гадна 2016-2020 оны НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж шинээр бүрдсэн НИТХ-ын анхдугаар хуралдааныг товлохоор болоод байгаа юм. НИТХ анхдугаар хуралдаанаараа хурлын даргаа сонгож, Засаг даргад нэр дэвшүүлэх шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар НИТХ-ын даргаар хэнийг сонгох тухай асуудлыг ч хэлэлцэх юм. 

Өвөр Монголчуудын тэмцэл: Мянга, мянган жагсагчийг баривчиллаа
Өвөр Монголчуудын тэмцэл: Мянга, мянган жагсагчийг баривчиллаа
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.