Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөр Монголчуудын тэмцэл: Мянга, мянган жагсагчийг баривчиллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 18 секунд

Зургийн тайлбар: Жагсагчид Өвөр Монгол дахь Хятадын бодлогыг эсэргүүцэн, уриа лоозон барин, Монгол Улсын төрийн далбааг Монгол Улсын нийслэл Улаанбаатаар намируулж байна. 2020 оны 10-р сарын 1. Зургийн эх сурвалж: RFA.


-АРВАН МЯНГАН МОНГОЛЫГ БАРИВЧИЛЖ СААТУУЛЖЭЭ-

Хятадын эрх баригчид Өвөр Монголын хойд бүсийн сургуулиудад монгол хэлний хэрэглээг үе шаттайгаар зогсоох төлөвлөгөө гаргасныг эсэргүүцэн жагссан 8000 монгол угсаатныг баривчилжээ. Энэ талаар Нью-Йоркт төвтэй Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв (SMHRIC) “8 дугаар сарын сүүлээс хойш ойролцоогоор 8000–10000 монголыг цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар баривчилж саатуулсан” гэж мэдээлсэн байна.

Хятадын эрх баригч Коммунист Нам нь тусгаар тогтносон Монгол улстай хил залгаа бүс нутгаар олон нийтийг хамруулан баривчлах, дур мэдэн хорих, гэрээс баривчлах ажиллагаа ихээр явуулсан гэдгийг тус байгууллага мэдээлжээ. 

Эцэг эх, сурагчид бүсийн хэмжээнд бойкот зохион байгуулж, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж гудамжинд гарч байгаа талаар бүс нутгийн эх сурвалжууд болон хилийн чанад дахь эрхийн төлөө тэмцэгчид мэдэгдэв.

Японд амьдардаг угсаатны монгол тэмцэгч Хубис РФА-д мэдээлэхдээ “Хүний эрхийн хуульч Ху Баолун, идэвхтэн Янжиндулам нарыг цагдан хорьж байгаа” гэв. Түүний хэлснээр баривчлагдсан зарим хүмүүс өөрсдөө өмгөөлөгч авна гэж найдаж албан ёсоор томилогдсон өмгөөлөгчдөөс татгалзсан байна.

Хүний эрхийн хуульч Ху Баолуныг түүний төрсөн хот Тунляод баривчилсан бөгөөд багадаа найман хүний ​​хамт “хэрүүл маргаан, асуудал дэгдээсэн” хэрэгт сэжиглэн саатуулжээ. Энэ нь эрх баригч Коммунист нам энх тайвнаар шүүмжлэгчдэд авдаг арга хэмжээ юм хэмээн Хубис “хошигнон” ярьжээ.

Ху Баолунтай хамт ажиллаж байсан, АНУ-д оршин суудаг монгол хүн Номин Ху Баолун болон Янжиндулам нартай холбоотой хүмүүстэй шууд холбоо барьж чадахгүй байсан тухайгаа ярьжээ. Янжиндулам нь Монголтой хил залгаа оршдог Шилийн гол аймгийн Абаг хошуунаас гаралтай.

“Би Янжиндуламтай эсэргүүцлийн өмнө ярьсан. Тэр надад саяхан гэрлэсэн тул оролцохгүй гэж хэлсэн” гэж Номин хэлэв. “Тэр Шилин хотод зоогийн газар нээсэн боловч цагдаа нар түүнийг байнгын хяналтанд байлгасаар байсан. Хоёр цагдаа өдөр бүр юу ч хэлэлгүйгээр ресторанд нь очоод суучихдаг байсан” гэж нэмж тайлбарлалаа.

Мөн эрх баригчид монгол угсаатны эцэг эхчүүдийг ажлаас нь халж, хүүхдүүдийг нь хар жагсаалтад оруулж, хөөж, хөрөнгийг нь хурааж, эсэргүүцсэн эцэг эхчүүдэд банкнаас зээл олгохоос татгалзжээ.

Орон нутгийн засаг захиргаа, намын хороод, Коммунист залуучуудын холбоо, мужийн прокурор, шүүх нар эсэргүүцлийн үйл ажиллагаанд нэгдэж буй бүх хүнд бүс нутгаас эрэн сурвалжлах мэдэгдэл хүргүүлсэн байна.

“Хятадын дэглэм сул дорой, үр дүнгүй, дур зоргоороо байдлаа харуулсан” гэж бүлгийн захирал Энхбат ярьжээ. “Энэ асуудалд шүүх, прокурорын байгууллагыг оролцуулаад 5 өөр эрх мэдэлтэн резинэн тамгаа монголчуудыг айлгах зорилгоор ганцхан баримт бичиг дээр овоолсон нь инээдтэй байна” гэж тэр хэллээ.


-ОЛНЫ ТАНИЛ ЭСЭРГҮҮЦЭГЧДИЙГ СААТУУЛАН ХОРЬЖЭЭ-

Цагдан хорьсон мянга мянган хүмүүсийн дунд Монголын нэр хүндтэй эсэргүүцэгчид болон тэдний гэр бүл, эрхийн төлөө тэмцэгчид, зохиолчид, хуульчид, уламжлалт мал аж ахуйн нийгэмлэгийн удирдагчид байгаа юм.

  • “Тагнуул”, “салан тусгаарлах” гэсэн хэргээр 15 жилийн хорих ял сонссоны дараа гэрийн хорионд байгаа угсаатны монгол зохиолч Хадаа одоо огт холбоогүй болсон бол түүний идэвхтэн эхнэр Шинна болон тэдний хүү Үйлс нар хаана байгаа нь одоогоор тодорхойгүй байна” гэж SMHRIC мэдээлэв.
  • Зохиолч Лхамжав Боржигин, Соёлын хувьсгалын зохиолч, эсэргүүцэгч Цэцэнбаатар нар ч мөн гэрийн хорионд байгаа гэж мэдэгджээ.
  • Шулуун-Цагаан хошуунд зохиолч, яруу найрагч Насан-Өлзий сургуулиудад хэлний шинэ бодлогыг эсэргүүцэж 500 монгол иргэнийг цуглуулсны дараа эрүүгийн хорионд оржээ.
  • Ордос хотод хөгжимчин Ашидаа эсэргүүцлийн жагсаалд оролцсоныхоо төлөө эрүүгийн хэрэгт саатуулагдаж байгаа бөгөөд гэр бүлийн гишүүдийнх нь уулзалтад татгалзсан хариу өгсөн бол хүний эрхийн өмгөөлөгч Хөхбулаг ямар ч “үндэслэлгүйгээр” цагдан хоригдож байгаа аж.
  • Хос хэлний бодлогын эсэргүүцэлд малчдыг удирдагчид болох Янжиндулам, Бао Гүүнян, Манлианг, Ингиер, Өргүмал, Давхарбаяр, Жао Баахүү нар харилцаа холбоогүй хэвээр байгаа бөгөөд хаана байгаа нь тодорхойгүй байна.

-СУРГУУЛИУД ХОС ХЭЛНИЙ БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ ДАРАМТАЛЖ ЭХЛЭВ-

  • 9 дүгээр сарын 14-ний өдрийн албан ёсны баримт бичгээс иш татан “Хүүхдээ цаг тухайд нь сургуульд нь буцааж өгөөгүй эцэг эх, асран хамгаалагч нарыг хууль эрх зүйн боловсрол олгох сургалтанд хамруулна” гэсэн анхааруулгыг сургуулиуд тарааж эхэлжээ.
  • Нэг сургууль хэлний бодлогыг зохион байгуулалттай эсэргүүцэхтэй “дайн” зарлаж, эцэг эхчүүдэд дараах мэдэгдлийг гаргажээ. “Засгийн газар, нам, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын тусгай ажлын хэсэг манай сургуульд аль хэдийнэ байрлаж байна” гэж “Чаваг” хоёрдугаар ахлах сургуулийн гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ.
  • Бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид одоо Хятад даяар коллеж, их сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудын адил цэргийн бэлтгэлд хамрагдах шаардлагатай болжээ.
  • “Сургуулиудад монгол хэл дээр хичээл заах явдлыг таслан зогсоохыг эсэргүүцэгчид Хятадын эрх баригчдын хатуу арга хэмжээг үл тоож, бүр Хятадын 10 дугаар сарын 1-ний Үндэсний баярыг тэмдэглэж байх үеэр ч тэмцлээ үргэлжлүүлсэн” хэмээн хүний эрхийн байгууллага тэмдэглэжээ.
  • Баянхошуу хотын дунд сургуулийн сурагчид Чингис хааны хөрөг бүхий том зурагт хуудсыг өргөж, монгол хэлийг өвөг дээдсийнхээ хэл хэмээн дэмжиж уриа бичсэн бол Ордос орчмын олон зуун монгол үндэстний спортын өрсөлдөгчид эсэргүүцлийн хөдөлгөөний шинэ сүлд дууг “Миний Монгол хэл, хэзээ ч унтрааж болохгүй мөнхийн дөл” дууг дуулсан байна.

Г.Мандахбилэгт

Ургац хураалтын явцад хяналт, шинжилгээ хийж байна
Ургац хураалтын явцад хяналт, шинжилгээ хийж байна
 
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.