Хархорин сумын газар тариалангын бүс нутагт 2020 оны ургац хураалтын явц, 2021 оны үрийн нөөц бүрдүүлэх, үрийн болон хүнсний буудайн цэвэршилт, хорио цээрийн байдалд хяналт шинжилгээ хийгдэж байна.
Хархорин сумыг 2018 онд МУ-ын ЗГ-аас газар тариалангын бүс нутаг болгон тогтоосон бөгөөд аймгийн газар тариалангын 95 хувийг дангаар хангаж байгаа юм.
Тус суманд энэ онд 18 аж ахуй нэгж, 9 иргэн нийт 5400 га-д үр тариа, 227 га-д төмс хүнсний ногоо, 1270 га-д тэжээлийн ургамал, 1680 га-д тосны ургамал тариалж, ургац хураалтын ажил 80 хувьтай явж байна. 10 аж ахуйн нэгж 2425 тонн ургац авч үүнээс 400 тонн улаан буудайг нөөцөлжээ.