Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны ээлжит хурал боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо нь ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх чиг үүрэгтэй.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо /орон тооны бус/-г төрийн захиргааны болон ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий тэнцүү тооны гишүүдийг оролцуулан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулан ажилладаг.
Энэ удаагийн Үндэсний хорооны хуралд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар мэдээлэл хийж, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2020 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон “Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгох зөвлөмж”-ийн төслийг хэлэлцлээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлаас цаашид ХАБЭА-н хууль тогтоомж, бодлого шийдвэрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, зохион байгуулахад талуудын оролцоог хангах, яамдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлаа төсөвт тусгаж хэрэгжүүлж ажиллахад төрийн байгууллагууд манлайлан ажиллахыг чиглэл болголоо.

 

Хүүхдийн байцаагчийн орон тоог 103-аар нэмнэ
Хүүхдийн байцаагчийн орон тоог 103-аар нэмнэ
 
2025 оныг “Нийслэлийн хөгжлийг дэмжих жил“ болгон зарлалаа
2025 оныг “Нийслэлийн хөгжлийг дэмжих жил“ болгон зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.