Энэ талаар НТБГ-аас “Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хууль бус үйлдлийг илрүүлэх гэх мэт олон зорилгын хүрээнд тал бүртээ камертай болсон.
Энэ сарын 20-ны орой 21.00 цагийн үед Ч:58 чиглэлийн 1-149 автобусанд явж байсан өндөр настан суудлын зөөлөвчийг хуулж аваад буусан байна.
Энэ хүний бичлэг бүрэн эхээрээ байгаа бөгөөд таньж мэдэх хүмүүс тухайн иргэнд хэлж, буцааж өгөхийг сануулна уу.
Бид энэ удаа өндөр настныг хүндэтгэн бичлэгээс зураг болгон орууллаа.
Цаашид энэ мэт хууль бус үйлдэл, ажил үүргээ хууль, дүрмийн дагуу хийж гүйцэтгэж байгаа жолооч нарыг харааж, доромжилсон иргэдийн бичлэгийг ил гаргаж, ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө хууль хяналтын байгууллагад хандах болно” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!