Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн байцаагчийн орон тоог 103-аар нэмнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэллээ.

Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүний дотор хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудал багтсан байна. Тэгвэл эхний шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өөрийн фэйсбүүк хаягаараа түгээлээ:

Урьд нь манай улсад 19 000 хүүхдэд нэг байцаагч оногддог байсныг өөрчилж, 8000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэх шийдвэр гаргасан нь энэ юм байна. Ерөнхий сайд У. Хүрэлсүх "Хүүхэд хамгаалалд төр, иргэн, аж ахуй нэгж бүгд сонор сэрэмжтэй, санаачилгатай ажиллах асуудал болчихоод байна. Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд 1 байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. 53 байцаагч байгааг 103 байцаагчаар нэмж байна" гэж хэлснийг ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 70 гаруй хувьтай үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 70 гаруй хувьтай үргэлжилж байна
 
Маргааш болох Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж магнайлна
Маргааш болох Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж магнайлна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.