Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Цэнгүүн: Социализмын үеийн одон медалиа одоо болих хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн баяр ёслолоор төрийн дээд одон медаль тараадаг байдал хавтгайрч байгаад шүүмжлэлтэй хандсан юм. Тэрбээр "Манай намын гишүүд хүртэл над руу “Одон медаль хөөцөлдөөд өгч болох уу” гээд залгаж байна. Социализмын үеийн одон медалиа одоо болих хэрэгтэй. 12 саржингаа үнэ цэнгүй болчихсон медаль тарааж, түүнийг нь олж өгсөн УИХ-ын гишүүнийг сайн хүн гэж ойлгодгоо болих хэрэгтэй" гэв.

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр “Эрдэнэт“ үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд ухаалаг систем нэвтрүүлж буйг үнэлж илүү сайжруулах чиглэл өглөө
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр “Эрдэнэт“ үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд ухаалаг систем нэвтрүүлж буйг үнэлж илүү сайжруулах чиглэл өглөө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ