МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох, батлах асуудлыг хэлэлцэх аж. Өнгөрөгч 2023 онд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ШАРК Д.Энхтүвшин сонгогдож байсан. Гэвч тэрбээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Ингэснээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн суудал эзэнгүй үлдсэн байдаг.
Харин одоогийн байдлаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сунгаанд "Урбанек" компанийн захирал Б.Лхагважав, "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од, Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул, эдийн засагч Б.Лакшми, "Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч "Ц.Баатарсайхан, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар нэр дэвшихээ илэрхийлээд буй.
Харин МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өчигдөр 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон хэмээн тэрбээр цахим хуудастаа мэдээлсэн байдаг.