МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй Т.Дүүрэнг өчигдөр цагдан хорьсон. Энэ нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр болсон нь олон нийтэд зохион байгуулалттай гэх хардлагыг төрүүлээд байсан.
Тэгвэл албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Т.Дүүрэнг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байжээ. Тодруулбал, түүнийг сайдаар ажиллаж байсан улстөрчтэй хамтарч төслийн 2.1 тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй хэмээн яллагдагчаар татан шалгаж, мөрдөх ажиллагаа явуулж байсан аж.
Улмаар прокуророос цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснээр шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан нь энэ юм байна.