Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АГААРЫН ЧАНАР: Хайлааст, 1-р хороолол орчимд ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ зааж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09.45 цагийн байдлаар Налайх, Богд хааны ордон музей орчимд хамгийн бага бохирдолтой /34-37/ гэж зааж байгаа бол, Хайлааст, 1-р хороолол орчимд хамгийн их бохирдолтой /21-250/ зааж байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод удсан.

Харин сүүлийн жилүүдэд нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа. Ингэснээр агаарын бохирдлыг тодорхой хувиар бууруулж чадсан гэж албаныхан үзэж байгаа юм.

Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг боловсруулна
Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг боловсруулна
 
УИХ-ЫН ДАРГА: Дундаа ороод дуртай үедээ орж ирж үг хэлнэ гэж байхгүй шүү
УИХ-ЫН ДАРГА: Дундаа ороод дуртай үедээ орж ирж үг хэлнэ гэж байхгүй шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.