Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэг кино театруудаа нээж эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 50 секунд

Коронавирусний цар тахлын улмаас долоон сар үүдээ барьсан Энэтхэгийн кино театрууд нээгджээ.

Энэтхэгт халдвар бүртгэгдсэнээс хойш тус улсын засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сард 10 мянга орчим кино театр хаагдсан байна. Тус улс халдварын тохиолдлоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа ч кино театруудаа ийнхүү нээжээ. Өнгөрсөн пүрэв гарагт хэд хэдэн муж улсын кино театрууд үйлчлүүлэгчдээ угтаж авчээ. Гэвч кино театруудад халдваргүйжүүлэлт байнга хийж, үзэгчдийн суудлыг 50 хувиар хязгаарлах гэнэ. Түүнчлэн попкорныг хүртэл хэт ягаан туяагаар найман минутын турш ариутгана гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Коронавирусээр өвчилсөн хүний тоо 40 саяд хүрлээ
Коронавирусээр өвчилсөн хүний тоо 40 саяд хүрлээ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.