Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусээр өвчилсөн хүний тоо 40 саяд хүрлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 43 секунд

Дэлхий дахинд илэрсэн “Ковид 19”-ийн халдварын тохиолдлын тоо 40 саяд хүрсэн тухай олон улсын байгууллага, холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэл дээр үндэслэн Жон Хопкинсын их сургууль мэдээлжээ.

Өчигдрийн байдлаар дэлхий дахинд халдварын нийт 39.979.167 тохиолдол бүртгэгдэж, 1.114.885 хүн халдварын улмаас нас бараад байна. Мөн халдвар авсан 29.896.734 хүн эдгэрчээ.

Дэвсгэр мэдээлэл: Хамгийн их халдвар авсан орнуудын жагсаалтыг АНУ тэргүүлж байна. Тус улсад 8.342.665 хүн “Ковид 19”-ээр өвчилж, 224.282 хүн амиа алдсан байна.

Хөрөнгийн биржид 12.3 сая хувьцаа арилжжээ
Хөрөнгийн биржид 12.3 сая хувьцаа арилжжээ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.