Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токиогийн олимпын өмнөх бэлтгэлийг хамтран хийх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсион /Raúl Delgado Concepción/-ыг Спортын төв ордонд хүлээн авч уулзлаа.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц:

“Бүгд Найрамдах Куба Улсын Спортын яамтай бид өнгөрсөн 4 жилд амжилттай хамтран ажилласан. Би өөрийн биеэр Куба оронд зочилж спортын эрдэм шинжилгээ, анагаах ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан, энэ чиглэлээр кубачууд өндөр түвшинд хүрсэн. Бид танай туршлагаар Спортын эрдэм шинжилгээ, анагаах ухааны шинэ төвийг байгуулсан. Тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилт хийх талаар бид хамтарч ажиллаж ирсэн туршлага байгаа” гэлээ.

Элчин сайд Раул Дэлгадо Консепсион:

”Бид ирэх жил болох “Токио-2020” зуны олимпын өмнө Кубын тамирчдыг танай улсад ирүүлж хамтарсан бэлтгэл хийж, хамтарч ажиллахад бэлэн байгаа” хэмээв.

Кубын тал 2020 онд Токио хотноо болох Зуны олимпын наадамд оролцох үндэсний шигшээ баг тамирчдын тэмцээний өмнөх бэлтгэлийг Монголын жүдо, бокс, чөлөөт бөхийн шигшээ баг тамирчидтай хамтран зохион байгуулах саналтай бол Монголын тал Куба улсаас бокс болон волейболын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг гэрээгээр ажиллуулах сонирхол байгаа юм.

Д.Ганбат: Монгол улсад халамжийн бодлого хэтэрч байна
Д.Ганбат: Монгол улсад халамжийн бодлого хэтэрч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.