Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрч, COVID-19-ийн батлагдсан тохиолдол 324 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 39 секунд

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид өнөөдөр 462 сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдсөн, COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 324 боллоо. Мөн өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Одоогоор коронавирусийн халдварын улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байна. Тэдний долоогийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол таван хүний бие хүндэвтэр байгаа аж.

Авто замын нөхөн сэргээлт, шинэчлэлийн ажил өнөөдөр дуусна
Авто замын нөхөн сэргээлт, шинэчлэлийн ажил өнөөдөр дуусна
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.