Авто замын нөхөн сэргээлт, шинэчлэлийн ажил 90 хувьтай, энэ долоо хоногт бүрэн дуусна хэмээн Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлсэн.
Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хотын төвийн зургаан дүүрэг, Багануур дүүрэгт хийгдэж буй авто замын нийт 47904м.кв замд засвар, нөхөөсний ажлын хүрээнд Баянгол дүүрэг, Өргөөгийн гудамжны 6200м.кв авто замыг шинэчилж, 36176 мкв нөхөөс хийснээр нийт 42376м.кв талбай буюу 90%-ийг хийж гүйцэтгээд байгаа ажээ.
Гүйцэтгэгч 19 байгууллагын удирдлага, Тээврийн Цагдаагийн алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлага, хяналтын инженерүүд, Захирагчийн ажлын албаны хяналтын ТББ-ууд хамтарсан хурал зохион байгуулж, ажлын талбайд хүн хүч, бригадуудыг нэмэгдүүлэн, өнөөдөр (2020.10.18)-ийн дотор хийж дуусган, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүрэг даалгавар өгчээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хог хаягдал, ногоон байгууламж, тохижилтын чиглэлээр хамтран ажилладаг хөндлөнгийн зургаан төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээрийн 50 гаруй хяналтын мэргэжилтнүүдийг автозамын нүхэн гарцын эвдрэлийг нөхөн засварлах ажилд хяналт тавин, мэдээ мэдээллийг хурдан шуурхай авч ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэв.