Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Ч.Лодойсамбуу олон нийтэд ташаа мэдээлэл тарааж, ПОПОРЧ байгаад харамсаж байна. Хуулиа унш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Иргэдийн машинаа солих, машин авах эрхийг хааснаар түгжрэлээс салсан нэг хот дэлхийд байхгүй. Энэ бол тэнэг, залхуу эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй хүний шийдвэр" гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан "Машин импортлохыг хориглосон эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн.

Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хотууд тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон.

УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш" гэж хариу тайлбар хийсэн байна.

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
 
33 км урттай, 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг 4-р сард эхлүүлэхээр ажиллаж байна
33 км урттай, 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг 4-р сард эхлүүлэхээр ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.