Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Маргааш Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Энэ сарын 14-ний өдөр Ховдын Мөст, Ховд, Манхан, Говь-Алтайн Тонхил, Бугат, Есөнбулаг сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар цасан шуурга шуурна.

Мөн энэ сарын 13-14-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

К-СМАРТ авто замын цахим удирдлагын төсөл амжилттай хэрэгжиж байна
К-СМАРТ авто замын цахим удирдлагын төсөл амжилттай хэрэгжиж байна
 
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч  Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.