К-СМАРТ авто замын цахим удирдлагын төсөл амжилттай хэрэгжиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Монгол Улсын Зам, тээврийн яамны хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах К-СМАРТ АВТО ЗАМЫН ЦАХИМ УДИРДЛАГЫН ТӨСӨЛ-ийг өнгөрсөн есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлын үеэр гарын үсэг зурж албажуулсан.

Төслийн удирдагч, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, төслийн удирдагч Жон Сон Ил, Лим Жае Кью нар төслийн ерөнхий төлөвлөлтөө гаргалаа.

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон Улсын хөгжлийн тусламжийн байгууллага /ODA/-ын 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжаар хэрэгжих тус төслийн хүрээнд Монгол Улсын авто замын салбарын инженер техникийн ажилчдаа БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулна.

Мөн авто замын засвар арчлалтад хиймэл оюун ухаан ашиглах, засвар арчлалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, эвдрэл гэмтлийг цахимаар хэмждэг, хянадаг, дүгнэлт гаргаж, хөрөнгийн менежментээ зөв тогтоодог байх зэрэг олон үр дүнтэй ажил хийгдэх юм.

П.Сайнзориг: Бид “Алтан дээр суусан гуйлгачин“ гэгчээр ШУ-д итгэх үү, хоосон зөн билэгтээ итгэх үү гэдгийг ярилцаж байна
П.Сайнзориг: Бид “Алтан дээр суусан гуйлгачин“ гэгчээр ШУ-д итгэх үү, хоосон зөн билэгтээ итгэх үү гэдгийг ярилцаж байна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!