Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх энэ сарын 25-н хүртэл хойшлов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх өнөөдөр /2024.11.13/ болсон. Тэгвэл шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхцсан гэх шалтгаанаар энэ сарын 25-ны 08:30 хүртэл хойшилжээ.

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сард түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хуульд "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Д.Энхтүвшин: Өөрөө өөрсдөө үнээ унагадаг “оффтэйк“ гэдэг балай юмаа одоо боль
Д.Энхтүвшин: Өөрөө өөрсдөө үнээ унагадаг “оффтэйк“ гэдэг балай юмаа одоо боль
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.