Т.Мөнхсайхан: СЭМҮТ-ийг ирэх онд төвийн дулааны шугамд холбох ажлыг эхлүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд өчигдөр /2024.11.12/ СЭМҮТ-д ажилласан. Энэ үеэр тус эмнэлэг олон жилийн хугацаанд төвийн шугамд холбогдоогүй. Улмаар уурын зуух буюу нүүрсээр халаалтаа шийдэж ирсэн асуудал хөндөгдөж, олны анхаарлыг татсан.

Тэгвэл өнөөдөр /2024.11.13/ сайд нар ЗГ-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ "Энэ асуудлыг шийдвэрлэхээр салбарын сайдын хувьд Эрчим хүчний яамтай харилцаж байгаа. Ирэх онд тус эмнэлгийг төв дулааны шугаманд холбох ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна" гэх тайлбарыг өгсөн юм.

Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татна
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!