Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжид хуулиар ямар ч ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Сүүлийн өдрүүдэд цэргийн тэтгэвэрт гаргах насыг нэмэгдүүлнэ, нэг удаа олгодог 36 сарын урамшууллыг нь хасна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нийгмийн даатгалын сангаас тусдаа хуулиар зохицуулдаг. Монгол Улсын 2025 оны улсын төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулинд ч өөрчлөлт ороогүй.

Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдал гэсэн 10 байгууллагын албан хаагчид бол улс орныхоо аюулгүй байдал, халдашгүй байдал, болзошгүй эрсдэл, осол, гамшгаас ард иргэд, эх орноо авран хамгаалдаг ХҮНДТЭЙ ҮҮРЭГТЭЙ ХҮМҮҮС.

Та бүхний тэтгэвэрт гарах хугацааг уртасгах, тэтгэмжийг бууруулах тухай нэг ч хууль, эрхзүйн өөрчлөлтийг оруулахгүй болохыг ХАРИУЦЛАГАТАЙГААР мэдэгдэж байна.

Харин өөрийнхөө хүсэлтээр албандаа ажиллах сонирхолтой бол тэр боломжоор нь хангана. Мөн адил тэтгэвэрт гараад өөр ажил эрхлэх сонирхолтой бол тэр боломж бололцоогоор нь хангаж өгдөг НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН цогц арга хэмжээ хэрэгтэй гэж харж байна" гэв.

ТББХ: “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
ТББХ: “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!