БНХАУ-ын дарга Ши Жиньпин болзошгүй дайнд сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байхыг цэргүүддээ уриаллаа. Тэрбээр өмнөд нутгийн Гуандун муж дахь цэргийн баазад зочлохдоо цэргүүддээ "Бүх оюун санаа, эрч хүчээрээ дайнд бэлэн бай" хэмээн уриалав гэж хятадын төрийн мэдээлийн Синьхуа агентлаг мэдээлжээ.
Түүний ийнхүү уриалсны учир нь сүүлийн үед АНУ-ын зүгээс Тайвань руу зэвсэг нийлүүлэх яриа хэлэлцээг хурдасгаж, АНУ-Тайванийн цэргийн харилцаа зузаарч байгаатай холбоотой гэнэ. Өндөр хурдтай артиллерийн пуужингийн систем (HIMARS) зэрэг гурван дэвшилтэт зэвсгийн системийг Тайваньд зарахаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Конгресс даваа гаригт мэдэгдсэн байна.