Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайландад таваас дээш хүн цугларахыг хоригложээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Тайландын нийслэл Бангкок хотод засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсонтой холбоотойгоор эрх баригчид хэд хэдэн хязгаарлалтыг арга хэмжээг нэвтрүүлж, тэр дундаа таваас илүү хүн нэг дор цугларахыг хоригложээ.

Түүнчлэн эрх баригчид үндэсний аюулгүй байдал, энх тайван байдалд нөлөөлж болзошгүй үл ойлголцлыг бий болгож, айдас дагуулсан, мэдээллийг зориуд гуйвуулсан утга агуулгатай мэдээ, мэдээллийг нийтлэхийг хориглосон байна. Түүнчлэн зарим байгууламжид нэвтрэх эрхийг хязгаарлажээ. Эрх баригчид эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдагчид болох өмгөөлөгч Анон Нампх, идэвхтэн Пханупхон Чаткон нарыг саатуулжээ.

1973 оны оюутны бослогын ойг тохиолдуулсан Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохион байгуулагчид 20 мянга орчим хүн оролцож байгаа тухай мэдэгдсэн бол цагдаа нар 8 мянган хүн оролцож байна гэж мэдэгджээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчид ерөнхий сайдыг огцрохыг шаардахын зэрэгцээ жагсаал цуглаан ганцхан өдрөөр хязгаарлагдахгүйг мэдэгджээ.

ЦЕГ: Нэр дэвшигчид нэгийнхээ амь насанд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл
ЦЕГ: Нэр дэвшигчид нэгийнхээ амь насанд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.