Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Нэр дэвшигчид нэгийнхээ амь насанд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Өчигдөр /2020.10.13/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч амь насаа алдсан хэрэг гарчээ. Энэ тухай Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр нэр дэвшигчийг түүний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан ойрын хүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь насыг нь хохироосон болохыг нь урьдчилсан байдлаар тогтоожээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү:

“Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрсөлдөгч намын нэр дэвшигчид нэгийнхээ амь насанд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Болсон хэргийн талаар дурдвал Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын харьяат Б гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинаар ухрах үйлдэл хийх үедээ нэр дэвшигч М-ийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Хэргийг сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна” хэмээв.

Тодруулбал,  2020 оны аравдугаар сарын 14-ны өдрийн 15.10 минутад Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст хүн машинд мөргүүлээд нас барлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад  иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин барьж, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Талийгаач М нь орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшсэн бол хэрэгт холбогдогч Б нь сонгуулийн сурталчилгаанд ажилласан, найз нөхдийн холбоотой байжээ.

 

Ерөнхийлөгч шуурхай уулзалт зарлалаа
Ерөнхийлөгч шуурхай уулзалт зарлалаа
 
Түрүү бөхийг 30 саяар байлах Даншиг наадамд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Түрүү бөхийг 30 саяар байлах Даншиг наадамд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.