УИД-ийн өмнөх явган хүний гарцаар, ногоон гэрлэн дохиогоор зорчиж байсан иргэнийг “Toyota prius” маркийн автомашин хүчтэй мөргөж, гэмтээсэн байна.
Хэрэг өчигдөр /2020.10.14/ өглөөний 10.30 минутад болжээ. Тээврийн цагдаагийн алба зөрчил гаргасан автомашины өмнө явсан хоёр машиныг олж тогтоожээ.
Үйл явдлын бичлэг
Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлд,
16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.
16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.
16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэж заасан байна.