Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжилгээний дүнгээр ус түгээх есөн цэгт гэдэсний бүлгийн нян илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/69 тоот удирдамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баянхонгор сумын ундны усны дээжийг эрүүл ахуй хими, нян судлалын лабораторид дөрвөн үзүүлэлтээр шинжилжээ.

Тодруулбал, Баянхонгор сумын “Чандмань-Баянхонгор” ХК-ийн эх үүсвэр, өндрийн сан, ус зөөврийн хоёр машины чайн, шугамын 17 ус түгээх цэг, зөөврийн 24 ус түгээх байр, нийт 45 цэгээс усны дээж авч шинжилсэн байна. Шинжилгээний дүнгээр есөн цэгт гэдэсний бүлгийн нян илэрчээ.

Шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгуулахаар аймгийн МХГ-аас улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлж, Мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэн, давтан шинжилгээг  авч дутагдлыг арилган ажиллаж байна.

Санал авах 453 байранд улсын байцаагчид хяналт тавьж байна
Санал авах 453 байранд улсын байцаагчид хяналт тавьж байна
 
Х.Булгантуяа: Намайг оргон зайлж гадаад явсан гэх мэдээлэл худал. Би Монголд байгаа
Х.Булгантуяа: Намайг оргон зайлж гадаад явсан гэх мэдээлэл худал. Би Монголд байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.