Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хавдрын шинэ эмнэлгийн 3 тэрбумын зураг төслийг “Бодь“ компани хийхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн есдүгээр сарын 18-нд манай сайтад өгсөн ярилцлагадаа "Хавдар судлалын үндэсний төв-2" эмнэлгийн барилгын ажлын зураг төсөл нь дуусаагүй байсан тул төсвөөс болон бусад эх үүсвэрээс зардал гаргах боломжгүй болсон. Зураг төсөл нь эцэслэн батлагдаагүй тохиолдолд төсөвт суулгах боломжгүй юм билээ" гэж хэлж байсан

Тэгвэл "Хавдар судлалын үндэсний төв-2" эмнэлгийг барих зураг төслийг нь "Бодь" компани хийхээр болжээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр news.mn сайтад өгсөн ярилцлагад "Шинэ эмнэлгийн зураг төслийг Эдийн засаг, хөгжлийн яам дээр гурван тэрбумыг төсөвлөсөн. Тендерийг хоёр удаа зохион байгуулж, 2024 оны аравдугаар сарын 20-нд зураг төслийг нь гүйцэтгэх компани нь шалгарсан. Уг шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай" гэжээ.

АН-ын бүлэг: Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын дарга хоёрт хариуцлага хүлээлгэх ёстой
АН-ын бүлэг: Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын дарга хоёрт хариуцлага хүлээлгэх ёстой
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.